I бүлэг
ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
1.1.Зорилго
Энэхүү Үйлчилгээний нөхцөл ("Нөхцөл") нь Nito.mn платформ ("Nito", “Нито”, "Платформ", "Бид", "Манай") болон платформыг ашиглаж буй иргэн, хуулийн этгээд, байгууллага, төлөөлөгч ("Хэрэглэгч", "Та") хооронд үүсэх эрх, үүрэг, хариуцлага, үйлчилгээ ашиглах нөхцөл, мэдээлэл боловсруулах журам болон бусад холбогдох харилцааг зохицуулахад оршино.
Энэхүү нөхцөл нь Нито платформын бүх төрлийн үйлчилгээ, дэд систем, вебсайт, мобайл аппликэйшн, API, интеграцчилал, хиймэл оюун ухаанд суурилсан үйлчилгээ болон цаашид хөгжүүлэгдэх бүх нэмэлт үйлчилгээнд нэгэн адил үйлчилнэ.
1.2.Нөхцөлийг хүлээн зөвшөөрөх
Хэрэглэгч нь дараах үйлдлүүдийн аль нэгийг хийсэн тохиолдолд энэхүү нөхцөлийг бүрэн уншиж, ойлгож, ямар нэгэн тайлбар, нэмэлт зөвшөөрөл шаардахгүйгээр хүлээн зөвшөөрсөнд тооцно:
- Nito.mn сайтад бүртгэл үүсгэх
- Нэвтрэх
- Профайл үүсгэх
- Ажлын зар нийтлэх
- Ажилд CV илгээх
- Контент нийтлэх
- Мессеж илгээх
- Төлбөртэй үйлчилгээ ашиглах
- Платформын аливаа үйлчилгээг ашиглах.
Хэрэв хэрэглэгч энэхүү нөхцөлийг зөвшөөрөхгүй бол платформыг ашиглах эрхгүй байна.
1.3.Үйлчилгээний хамрах хүрээ
Нито нь дараах үндсэн үйлчилгээг үзүүлнэ:
- Мэргэжилтний профайл үүсгэх
- Байгууллагын хуудас үүсгэх
- CV-ний мэдээлэл хадгалах
- Ажлын зар хайх
- Ажлын зард CV илгээх
- Мэргэжилтэн хайх
- Холболт (Connection) үүсгэх
- Мэргэжлийн контент нийтлэх
- Мессежээр харилцах
- Ур чадвар баталгаажуулах
- Мэргэжлийн контент унших
- AI-д суурилсан санал болголт авах
- Төлбөртэй үйлчилгээ ашиглах
- Цаашид нэмэгдэх бусад үйлчилгээ.
Нито нь эдгээр үйлчилгээг өөрчлөх, өргөтгөх, түр зогсоох, эсвэл бүрмөсөн зогсоох эрхтэй.
1.4.Хууль тогтоомжийн нийцэл
Хэрэглэгч нь платформыг ашиглахдаа Монгол Улсын хууль тогтоомж болон өөрийн харьяалагдах улсын холбогдох хууль тогтоомжийг мөрдөх үүрэгтэй.
Хэрэглэгчийн хууль бус үйл ажиллагаанаас үүдэн Нито-д учирсан аливаа хохирлыг тухайн хэрэглэгч бүрэн хариуцна.
1.5.Маргаан шийдвэрлэх
Энэхүү үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого, Төлбөрийн нөхцөл болон бусад журам хооронд зөрчил үүссэн тохиолдолд дараах эрэмбийн дагуу шийдвэрлэгдэнэ:
- Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу
- Үйлчилгээний нөхцөлийн дагуу
- Нууцлалын бодлогын дагуу
- Төлбөрийн нөхцөлийн дагуу
- Бусад журам.